TOP NEWS

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas mattis nisi felis, vel ullamcorper dolor. Integer iaculis nisi id nisl porta vestibulum.

Wednesday

Хайрын захиа

Хайрын захиа
Расим хичээлээ таран гэртээ ирээд өөрт нь хаягласан захиа байхыг олж харав. Дотор нь эрээн гоё зурагтай цаасан дээр ингэж бичсэн байв: "Хүндэт Расим! Таныг нууцхан хайрладаг охин энэ захиаг бичиж байна. Юуны түрүүнд би хеөрхөн охин гэдгээ ам бардам хэлэх байна. Энэ хорвоо дээр танаар хайрлуулах, таны гэргий болох нь миний хувьд чин хүсэл минь билээ. Гэвч та бид хоёрын нас бага учир хэдэн жил хүлээх нь зөв гэж бодож байна. Одоохондоо танд еөрийгеө нууц хэвээр нь үлдээсэн нь дээр гэж бодож байна. Та хариугаа энэ хаягаар баталгаатай сайн дугтуйлж явуулаарай. Аав маань их хатуу хүн учир намайг тэр болгон гэрээс гарахыг зевшөердөггүй.

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Тохиолдол гэж үгүй

Тохиолдол гэж үгүй
Зуны нэгэн өдөр Жош өөрийн эдлэн газартаа хэдэн галуу авах санаатай галууны аж ахуй руу явжээ.
Гэхдээ тэр өдөр явах цагийн хуваарийг нь сайн мэддэг усан онгоцноосоо яагаад ч юм бүү мэд хоцорчээ. Тэгээд энэ халуун өдөр дараагийн усан онгоцыг хүлээхийг хүсээгүй учир галуугаа маргааш авахаар шийдээд харихаар буцлаа. Машиндаа суугаад харьж явтал замд нь сүрэг галуу таарчээ. Галууг дагаад явбал эзэнтэй нь уулзаж магадгүй гэж бодон галуун сүргийг дагалаа. Галуун сүрэг шороон замаар тосгоны зүг явахад Жош ч бас аяархан тэднийг даган гэлдэрсээр тосгоныг зорив.

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Зовлонгийн мод

Зовлонгийн мод
Хуучин эдлэн газрынхаа байрыг сэргээн засварлахын тулд хөлсөлсөн барилгачин маань ажлынхаа эхний өдрийг их л хэцүүхэн өнгөрөөв.
Машины нь дугуй хагарч ажилдаа нэг цаг хоцроод зогссонгүй цахилгаан хөрөө нь эвдрээд харин одоо болохоор хуучин жижиг ачааны машин нь ажиллахаа болиод бүр хэрэглээнээс гарав. Орой түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр явахад хажууд минь яг л чулуу шиг хөшчихсөн сууж байлаа. Гэрийн нь гадаа ирэхэд намайг гэрийнхэнтэйгээ танилцахыг хүсээд гэртээ урив. Гэрт орох хооронд өмнө нь нэг жижиг мод байсанд модны хажууд хэсэг зогссоноо мөчирний үзүүрт хоёр гараа хүргэн зогсов.

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Гэрийн эзэгтэй

Гэрийн эзэгтэй
Нэгэн залуу ажлаа тараад гэртээ иртэл гэрийх нь бүх юм эмх замбараагүй болсон байхыг харав.Гурван хүүхэд нь гадаа шавар дээр тоглож байна гэнэ.Хоосон халтар хоолны сав,аяга таваг нь талаар нэг тарсан байв.Эхнэрийх нь машин гаражны хаалганы дэргэд нэг хаалга нь онгорхой хайш яайш хазгай зогсжээ… 
Тэгээд гэртээ ортол байдал бүр ч аймшигтай байв.Үүдний хивсний нэг зах нь эвхэрсэн,гэрлийн бүрхүүл нь таазнаасаа салаад хөндийрөн бараг л унах шахаж…Том өрөөнд зурагтны дуу эцсээ хүртэл чангарсан хүүхэлдэйн кино гарч байв. 
Амралтын өрөөнд шалаар нэг хүүхдийн тоглоом,хувцас хунар…. 
Гал тогооны өрөөнд ортол угаалтуурт өглөөний унд уусан аяга таваг бохир тэр хэвээрээ овоолоостой.Мөн нэг аяга хагарчихсан ширээний доор хэвтэж байв. 

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Цаг хугацаа л зөвхөн...

Цаг хугацаа л зөвхөн...
Нэгэн арал дээр уйтгар гуниг, баяр баясгалан, атаа хорсол хайр гээд хүний зан чанарууд аж төрдөг байжээ.
Гэтэл нэгэн өдөр арал нь түймэрт автан тэд амь амиа бодон завь олцгоон арлаас зугатацгааж гэнэ. Харамсалтай нь хөөрхий хайр сэтгэлд завь олдсонгүй. Хайр сэтгэл усанд живэх шахан сэлж байхдаа уйтгар гунигтай таарч түүнээс завиндаа суулгахыг гуйсан боловч уйтгар гуниг би гунигтай байгаа болохоор ганцаараа баймаан байна гэжээ.

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Зүрхнийхээ үгийг сонс

Зүрхнийхээ үгийг сонс
Хэнд ч мөрөөдлийг тань хулгайлахыг буү зөвшөөр. Ямар ч үе байсан хамаагүй зүрхнийхээ үгийг чагна. 

Энэ өгүүллэгт эдлэн газруудаар явж уралдааны эмнэг сургадаг нэгэн залуу хүүгийн тухай өгүүлнэ. Хүүг дунд ангид байхад багш нь: "Том болоод юу хийх, ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаа талаар зохион бичлэг бичиж ир" гэж гэрийн даалгавар өгчээ. 
Хүү шөнөжингөө суун, нэгэн өдөр адууны аж ахуйтай болох тухай 7 хуудас дүүрэн юм бичжээ.

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Жинхэнэ хөгжил

Сургамжит өгүүллэг : Жинхэнэ хөгжил
Бямба гарагийн нэг өглөө... Залуу хархүү эхнэрээсээ салаад нэг cap енгөрсөн байлаа. Тиймээс сэтгэл санаагаар сайнгүй гутранги байдаг байлаа. Тэрээр дэлгүүр орж идэж уух юм цуглуулахаар гарсан байсан юмсанж. Гэвч энэ Бямба гараг бүр хүнд өдер байв. Тушаал дэвшинэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байж байтал даргад бялдуучлагч зусарчийг дэвшүүлэв... Машинаа хурд хэтрүүлсэн гэж торгуул төлөв... Дараа нь буруу газар машинаа тавьж дахин торгуулав... Дэлгүүр лүү орохдоо нэг авгайтай мөргелдөж нөгөе авгайгаас элдвийн таагүй үгс сонсов...

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Ууртай эцэг эхэд тусгайлан зориулав

Сургамжит өгүүллэг : Ууртай эцэг эхэд тусгайлан зориулав
Бяцхан охин гэртээ баяр хеереөр дүүрэн, юунаас ч санаа зовж эмээсэн янзгүй дураараа, эрх чөлөөгеөр дүүрэн байлаа. Тэрээр хүүхдийн хеөрөл баясалтай, аз жаргалтай, ямар ч бодсон санасан юмгүй дураараа чанга чанга дуулж байв. Эрч хүчээр дүүрэн байсан болохоор буйдан дээр дуу дуулан үсэрсээр л байв. Гэвч энэ үед охины ээжийн сэтгэл санаа тийм ч таатай биш байгааг бяцхан охин хэрхэн мэдэх билээ. 

Охины улам ихээр чангарч байгаа дууг нь сонсоод ээжийнх нь толгой улам ихээр евдеж эхлэв. Эцэст нь ээж нь тэсэхээ болиод "Юундаа хэрээ шиг орилоод байгаа юм бэ! Муухай орилсоор байгаад бүр толгой өвтгөчихлөе. Амаа хамхиад томоотой суу!"

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Хурд ба амь нас

Хурд ба амь нас /сургамжит өгүүллэг/
Жек хурдаа хасахаасаа өмнө хурдныхаа хэмжүүрээ харлаа. Тэр 50 км/цаг хурдтай явахын оронд 73 км/ц хурдтай давхиж байсан бөгөөд сүүлийн 4 сард 4 удаа цагдаа түүнийг зогсоож байжээ.
Хүн яаж ийм аймшиггүй байж болдог байнаа. Жек машинаа баруун талд зогсоолоо. “Удахгүй хажуугаар минь илүү хурдтай машин өнгөрөх байх” гэж бодож байх үед нь дэвтэр барьсаар цагдаа ойртлоо. Боб? Энэ цагдаа чинь сүмд явдаг Боб биш үү? Жек машинаасаа буулаа. Байдал үнэхээр муу байсан бөгөөд нэг сүмийн анд гэж тооцдог хүн нь түүнийг хурдны дүрэм зөрчсөн учраас зогсоожээ.

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Туйлшрал

Туйлшрал /сургамжит өгүүллэг/
Шинжлэх ухааны нээлтүүд, зохион бүтээгчдийн том үзэсгэлэнд арван жилийн сургуульд сурдаг нэг хүү оролцжээ.
Тэр хүү”dihydrogen monokside” бодисыг хүнсэнд хэрэглэхийг эрс хориглохыг уриалаад болохгүй байсан ч гэсэн маш хатуу чанга хяналт тавьж өгөхийг шаарджээ. Тэр томоос том самбарт тухайн бодисын хор уршгийг ийнхүү жагсаан бичжээ. 
1. маш их хөлрүүлж бөөлжүүлдэг
2. байгальд маш их хор учруулдаг хүчлийн борооны гол элемент

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Уучлалын ач тус

Уучлалын ач тус
Энэ удаа галт тэргээр аялж явсан Жонн гэдэг залуутай санамсаргүй тохиолдлоор хамт аялах боллоо. Тун удалгүй негөе залууг алс холын шоронгоос суллагдаад явж байгааг нь мэдлээ. Харин энэ хугацаанд гэрийнхэн нь түүнийг нэг ч удаа эргээгүйгээр үл барам нэг ч захиа бичээгүй гэнэ. Гэтэл залуу гэрийнхэн нь ядуу, харанхуй бүдүүлэг болохоороо эргэж ирээгүй, захидал бичээгүйб5айх гэж бодож, үйлдсэн гэмт хэргийг нь уучилсан гэдэгт итгэж байв. 
Тэдэнтэйгээ төвөггүй ойлголцох гэж емнө нь захиа бичээд хэрвээ намайг уучилж хүлээж авч байгаа бол өртөөний ойролцоох модны мөчирт цагаан тууз уяж тэмдэг тавихыг хүсчээ. Хэрэв түүнийг уучлаагүй хүлээж авахгүй бол тэр залуу галт тэрэгнээсээ буулгүй цаашаа, хаашаа ч юм бэ, явах хэрэгтэй байлаа.

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Аль талаас нь харах нь чухал

Сургамжит өгүүллэг : Аль талаас нь харах нь чухал
Аргентиний алдарт гольфчин Роберт де Винчинзо бас нэгэн том тэмцээний аваргаар тодорчээ. Шагналаа аваад хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч зургаа авахуулаад гэртээ харихаар зогсоолд тавьсан машин руугаа явж байтал нэг эмэгтэй дөхөж ирэн түүний амжилтад баяр хүргээд хүүхэд нь хүнд өвчтэй үхлийн даваан дээр байгааг, бас түүнийг эмчлэх мөнгө байхгүй, тиймзэс мөнгөний тусламж үзүүлнэ үү гэж гуйжээ. Эмэгтэйн яриа алдарт гольфчинд маш их нөлеөлсен учир сая тэмцээнээс авсан шагналынхаа мөнгөний нэлээд хэсгийг чек бичээд эмэгтэйд өгчээ. Ингээд эмэгтэйд "Хүүгээ заавал эдгээгээд сайн хүн болгож хүмүүжүүлээрэй!" гэж үнэн сэтгэлээсээ ерөөжээ. 

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Ажлаа дуусгаад намайг хайрлаач

Ажлаа дуусгаад намайг хайрлаач
Ээжийгээ гаднаас орж ирэв үү үгүй юу хүү нь баярлан: 

"Ээжээ өнөөдөр манай цэцэрлэг дээр юу болсон гэж бодож байна?" "Утсаар ярьж байгааг минь харахгүй байна уу?" 

Хүн бүрийн хийх дуртай зүйл өөр еер байдаг. Жишээ нь ээж нь утсаар ярих дуртай, аав нь машинд дуртай. Тэд утас машины тухай яриа гарахад эхлэсэн бүх ажлаа хойшлуулдйг байлаа. Бас гэрт зочин ирэх болоход хүүг хэн ч тоодоггүй. Яалтай ч билээ! Ээж нь утсаа хаалаа. Харин дараа нь гал зуухнаас сав суулга, халбага" сэрээний чимээ хангинаж эхлэв. Хүү ээжийнхээ дэргэд гүйж очоод хайр хүргэм царай гарган "Ээжээ танд туслах уу?" гэхэд ээж нь их л нухацтай харснаа "За хө, чи чинь ямар хэрэг мандуулчихаад ийм сайхан царай гаргаад байна? Одоо чамтай зууралдаж байх цаг алга. Ядарч уналаа." 

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Tuesday

Амжилтын түлхүүр

Сургамжит өгүүллэг: Амжилтын түлхүүр
Тэр өдөр Алиса охины хувь заяаг шиидэхээр тийм нэгэн явдал болжээ. Хичээлээ тараад өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг цэцэрлэгт анх удаа оръё гэж боджээ. Гунигтай сэтгэл нь тавгүй байлаа… сүүлийн үед хичээлдээ нэлээд муудсан байв. Үргэлж базахгүй дүн авч байлаа. Орчиндоо юу болж байгааг нзаарах ч сөхөөгүй бодлогшрон явсаар урт сандалын өнцөгт суув. Суусныхаа дараа нөгөө буланд ньөөрийнх нь үеийн нэг охин сууж байгааг анзарчээ. Тэр охин суургуулийн дүрэмт хувцастай бас гартаа ном барьсан байлаа. Алиса, “энэ охин бас муу дүн авсан болохоор гэртээ оролгүй ном уншихаар энд сууж байгаа юм байх даа” гэж бодов. Охиноос юу ч асуусангүй, эргэн

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Инээмсэглэл

Сургамжит өгүүллэг : Инээмсэглэл
Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв. 

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ. 

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Зүрх

Нэгэн нарлаг өдөр залуухан сайхан эр хотын төв талбай дээр зогсоод хавь ойрд байхгүй хамгийн сайхан зүрхтэй хэмээн бардамнаж байлаа. Түүнийг тойрон зогссон хүмүүс түүний зүрхийг үнэн голоосоо гайхан биширнэ. Үнэхээр ч зүрхэнд нь ямар ч нугалаа, шарх зураас байхгүй гайхалтай төгс зүрх байв. Тиймдээ ч цугласан олон бүгд л хэзээ нэгтээ харж байсан зүрхнүүдээс хамгийн сайхан нь хархүүгийнх гэж дуу нэгтэй шагшилдана. Залуу ч үүгээрээ ихэд бахдан, аз жаргалд умбан гэрэлтэж байлаа.

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Selena Gomez & The Scene - Who Says


Selena Gomez-Хэн тэгж байна?
Өөрөөрөө л баймаар байна, би
Өөр хэн нэгэн болохыг хүсэхгүй байна

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Bruno Mars - Just the way you are


Бруно Марс - “Чи минь байгаагаараа л төгс гайхалтай”
Бүсгүй таны шинэ өглөөд ШИНЭ эрч хүч бэлэглэхээр нэгэн сайхан дууг бэлдлээ. Долоон сарын өмнөөс дэлхий дахины ХИТ болсоор байгаа Америкийн нэрт дуучин Бруно Марсын “Just the way you are” буюу “Чи минь байгаагаараа л төгс гайхалтай” дууг монгол орчуулгатай нь хүргэж байна. Халхын үзэсгэлэнт бүсгүй та энэ сэтгэл сэргээсэн дууг сонсчихоод толинд хараарай. Өөрийнхөө гоо сайхныг мэдрээд чин сэтгэлээсээ инээмсэглэх болно.


Түүний нүдийг эгцлээд нэг харахад
Одод хүртэл гялтганахгүй байх шиг санагдах юм
Үс нь духныхаа урдуур унахдаа хүртэл
Үзэсгэлэн гоог тэр чигт нь агуулах юм
Чи минь үнэхээр хөөрхөн гэж
Би өдөр бүр түүнд хэлдэг
Харин тийм ээ, гэхдээ
Түүнийг магтахад надад итгэдэггүй
Тэр минь өөрийгөө миний нүдээр
Нэг удаа ч болов хардаг болоосой
“Би ямар харагдаж байна?” гээд
Асуух бүрт нь би ингэж хариулдаг
“Чиний минь царайнд
Надад өөлөх юм огт байдаггүй
Учир нь хайрт минь чи
Байгаагаараа л төгс, гайхалтай
Чамайг мишээхэд
Дэлхий тэр аяараа түр амсхийж ширтдэг
Учир нь хайрт минь чи
Байгаагаараа л төгс гайхалтай”
Болдогсон бол түүнийхээ уруулыг
Бүхэл өдөржин амталмаар санагддаг
Инээмсэглэлийг нь үнэхээр тачаангуй гээд
Үнэнийг нь л хэлэхэд тэр их дургүйлхэдэг
Би чамайгаа хэзээ ч өөлж, голохгүй
Төгс төгөлдрийг тэгтлээ хайдаг чи минь
Энэ чигээрээ байхдаа л төгс шүү дээ
Тиймээс "Гайгүй харагдаж байна уу?" гэж битгий асуу
Миний хариултыг чи минь мэдэж байгаа
Чиний минь царайнд
Надад өөлөх юм огт байдаггүй
Учир нь хайрт минь чи
Байгаагаараа л төгс гайхалтай
Чамайг мишээхэд
Дэлхий тэр аяараа түр амсхийж ширтдэг
Учир нь хайрт минь чи
Байгаагаараа л төгс гайхалтай
Oh her eyes, her eyes
Make the stars look like they're not shining
Her hair, her hair
Falls perfectly without her trying
She's so beautiful
And I tell her every day
Yeah I know, I know
When I compliment her
She wont believe me
And its so, its so
Sad to think she don't see what I see
But every time she asks me do I look okay
I say
When I see your face
There's not a thing that I would change
Cause you're amazing
Just the way you are
And when you smile,
The whole world stops and stares for awhile
Cause girl you're amazing
Just the way you are
Her lips, her lips
I could kiss them all day if she'd let me
Her laugh, her laugh
She hates but I think its so sexy
She's so beautiful
And I tell her every day
Oh you know, you know, you know
Id never ask you to change
If perfect is what you're searching for
Then just stay the same
So don't even bother asking
If you look okay
You know I say
When I see your face
There's not a thing that I would change
Cause you're amazing
Just the way you are
And when you smile,
The whole world stops and stares for awhile
Cause girl you're amazing
Just the way you are
The way you are
The way you are
Girl you're amazing
Just the way you are
When I see your face
There's not a thing that I would change
Cause you're amazing
Just the way you are
And when you smile,
The whole world stops and stares for awhile
Cause girl you're amazing
Just the way you are
Эх сурвалж: www.goolingoo.mn

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Owl City - Fireflies


Owl City - Гэрэлт цохнууд
Та мөрөөдөх дуртай юу? Мэдээж дуртай л байж таараа. Мөрөөдөх дургүй хэн байхав. Төсөөллийнхөө ертөнцөд өөрийнхөө үлгэрийн байшинг босгочихоод, дотор нь орж элдвийг бодон суух хамгийн сайхан.
Бид уншигч бүсгүйчүүддээ ид шидэнд итгэдэг байсан балчир насыг минь санагдуулмаар ч юм шиг, нэг үгээр хэлвэл МӨРӨӨДӨЛ шиг дууг орчуулгатай нь хүргэхээр шийдсэн юм. Энэ бол “Owl City”-ийн “Гэрэлт цохнууд”.

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Adele - Someone Like You


Adele – “Чам шиг өөр хэн нэгнийг...” /орчуулга/
Энэ дууны үгийг бичиж байхад миний сэтгэл санаа гундуухан, их ганцаардаж байсан" хэмээн дуучин Адийл "Someone like you" дууныхаа талаар ярьж байжээ. Үнэхээр л гуниг, гэхдээ гэгээхэн гуниг дагуулсан энэ уран бүтээл Их Британийн хит чартыг сүүлийн 10 жилд хамгийн удаан хугацаагаар тэргүүлсэн дуугаар тодроод байгаа юм. Санаа алдам сайхан дууны орчуулгыг танд хүргэж байна.

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Dean Martin-Let it snow


Dean Martin-Let it snow /орчуулга/
Их хот маань цасан өмсгөлөө нөмөрснөөс ч тэр үү, шинэ жилийн уур амьсгал бүсгүйчүүдэд маань аль хэдийнэ оржээ. Таны зүрхэн дэх гацуурын гэрлийг асаахаар Америкийн зул сар, шинэ жилийн шилдэг дуунуудын нэг “Let it snow”-ийг орчуулгатай нь, домогт дуучин Дийн Мартины дуулснаар хүргэж байна. Энэ дууг Фрэнк Синатра, Майкл Бюблэй, Кайли Миног зэрэг хэдэн арван дуучид өөр өөрсдийнхөөрөө амилуулсан аж.

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Mariah Carey - All I Want For Christmas Is You


Мэрай Кери-Би энэ зул сараар чамайг л хүсэж байна
Цагийн зүү 12-ыг заахад та хамгийн түрүүнд юу хүсэх вэ? Шинэ машин, булган шуба, алмазан шигтгээтэй бөгж үү...аль эсвэл тэднээс хавь илүү үнэ цэнэтэй хайртай түүнийгээ дэргэдээ байлгахыг хүсэх үү?

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Bruno Mars- It will rain


Бруно Марс-It will rain /орчуулга/
Тэнгэрт ганцхан нар байдаг. Тэр нь бүх хүн дээр яг ижилхэн тусдаг. Харин бидний зүрхэнд түүнээс хавьгүй олон нар бий. Тэр нарнуудыг “хайр” гэж нэрлэе. Хайр байхгүй болчихвол гадаа цэлмэг байсан ч, цээжин дотор салхилж, тэнгэр үүлгүй байлаа ч нүдэн дотроос бороо ордог. Яг энэ тухай өгүүлсэн дуучин Бруно Марсын “It will rain” дууны орчуулгыг Гоолингоо хүргэж байна.

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Whitney Houston - I Will Always Love You


“Би одоо шувуу болсон”-Уиттни Хьюстон
Тэр хэзээ ч юм, хаана ч юм, магадгүй тайзан дээр дуу дуулж байхдаа ч юм уу, энэ үгийг хэлжээ. “Би одоо шувуу болсон”. Тэр үед юу бодож Уиттни ийн тунхагласан юм бол? Өнөөдөр тэр нээрээ бидний дээгүүр шувуу болоод нисч байгаа ч байж мэднэ. Бүх цаг үеийн шилдэг эмэгтэй дуучдын нэг, түүнийг үдэх ёслол өнгөрсөн сарын 18-нд болжээ. Тэнгэрээс ирсэн хүнийг тэнгэр лүү нь үдэх ёслол. Ирсэн газар луугаа буцаад л явж. Тэгээд тэндээ шувуу болоод үлдчихэж л дээ.

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Monday

CHRISTINA PERRI-"A Thousand Years"


Кристина Перри-Мянга мянган жил /орчуулга/
Хэн нэгнийг жинхэнээсээ хайрласан нэг өдөр, хэнийг ч хайрлаагүй өнгөрүүлсэн мянган жилтэй тэнцэнэ гэж боддог юм. Бид хэдий, энэ хорвоод хэдхэн арван жилийг туулдаг ч, “хайрын нас”-аар “Мянга мянган жил” амьдардаг юм шиг ээ.

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Chris Medina-What are words


Chris Medina-Амлалт /орчуулга/




















Жаргалтай үед л үнэн байдаг хуурамч үгээр бүсгүйчүүд бид яах билээ? Хайрдаа үнэнч эрчүүдийн үлгэр жишээ төлөөлөл, American Idol тэмцээний оролцогч Chris Medina-гийн сүйт эмэгтэйдээ зориулсан чин сэтгэлийн үг бүхий дууг та нарынхаа хүсэлтээр Гоолингоо нь хүргэж байна. Түүний сүйт бүсгүй одооноос 3 жилийн өмнө автын ослоор тархиндаа хүнд гэмтэл аван хөгжлийн бэрхшээлтэй болсон юм.

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

One Direction- What Makes You Beautiful


One Direction-Чамайг үзэсгэлэнтэй болгодог тэр зүйл /орчуулга/



















Чамайг юу үзэсгэлэнтэй болгодгийг чи мэдэх үү? S галбир, том алаг нүд, зузаан уруул, урт хөлний тухай ярих гээгүй юм шүү. Зүгээр л салхины аясаар үсээ хаялан инээмсэглэх чинь, хайртай залуугийнхаа өөдөөс хараад ичингүйрэн дальдчиж, улаа бутрах чинь л чамайг юу юунаас илүү үзэсгэлэнтэй болгодог ч байж магадгүй.

One Direction хамтлагийнхан лав ийн батлан дуулж байна. Өглөө босоод л сонсоход сэтгэл сэргэмээр энэ зуны уур амьсгалтай хөөрхөн дуу сүүлийн үеийн хит чартуудын тэргүүн байруудыг булаасаар байгаа. Өнөөдөр эдгээр залуу хөвгүүд энэ дууг хараахан сонсож амжаагүй байгаа бүсгүйчүүдийн сонорыг ч бас булаах ч юм билүү?

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Enrique Iglesias - Somebody's Me


Enrique Iglesias - Нэг хүн /орчуулга/
Энэ гайхамшигтай өдрийн өглөөг мартах учиргүй тэр хэн нэгний тухай бодож өнгөрүүлээрэй. Enrique-гийн уян зөөлөн хоолой дурсамжийн чинь кадрыг сэргээн харуулах болно.

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Maroon5 "Nothing Lasts Forever"

Maroon 5-Үүрдийн зүйл гэж үгүй /орчуулга/
Та хоёрын дундах гал арай ч унтарчихаагүй. Тэгсэн хирнээ сүүмгэр оч төдийхөн болж хувираад нилээд хугацааг үджээ. Хэн хэнийхээ төлөө энэ харилцааг дуусгах цаг болсон гэдгийг чи мэднэ. Үл ойлголцол дунд өөрсдийгөө гавалчихсан хайрын тухай энэ дуу магадгүй чамайг тайвшруулах ч юм билүү?

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Alicia Keys - If I Ain't Got You


Alicia Keys-Хэрвээ чи байхгүй бол /орчуулга/
"Чи хорвоо ертөнцийн хувьд хэн ч биш байж болно. Гэхдээ чи хэн нэгний хувьд бүхэл бүтэн хорвоо ертөнц нь ч юм билүү?" Энэ үгийг сонсож байсан биз дээ? Хайрлаж сурсан хүн амьдралд юу хамгийн чухал гэдгийг мэддэг. Дуучин Alicia Keys-ын "If I Aint Got You" дуу хайрын үнэ цэнийг танд дахин сануулах болно.

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Guns n Roses-November rain


Guns n Roses-11 дүгээр сарын бороо /орчуулга/
"Дурлал гал шиг халуун эхлэлтэй байх тусмаа мөс шиг хүйтэн төгсгөлтэй байдаг". Энэ үгтэй эхлээд санал нийлдэггүй байж билээ. Гэхдээ одоо бол нийлдэг. Яагаад гэвэл оволзтол ассан дөл хормын дотор үнс болж байхыг би харсан юм. Заримдаа хайр хэнд ч мэдэгдэлгүйгээр хөрдөг. Энэ үед яах вэ? Зүрхийг аварч үлдэх үү, эсвэл тэр чигт нь орхиод 11 дүгээр сарынх шиг хүйтэн бороон дундуур ус туучин ганцаар одох уу?

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Micheal Jackson - You are not alone


Micheal Jackson-Чи ганцаараа биш
Салаа замын эрхээр салсан ч, санахын жаргалыг эдэлж суугаа хосуудад зориулсан гайхалтай уран бүтээлийн орчуулгыг энэ уянгалаг өдөрт зориулж орууллаа. Чи яг одоо ганцаараа байгаа ч, ухаан бодол зүрх сэтгэл дотор чинь тэр хамт байгаа гэдгийг би мэдэж байна. Тийм ээ, чи ганцаараа биш.

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.

Beyonce-I Was Here

Beyonce-I Was Here /орчуулга/













Хорвоо мөнх бус. Гэхдээ биднийг ямар нэг утга учиртай зүйл хийлгэх гэж л ийм богинохон хирнээ урт амьдралыг заяасан байх. Хэнд ч тусгүй аргаар хэдэн тэрбум төгрөг хурааснаас, хэдэн арван хүний амьдралыг аварсан нь хамаагүй дээр гэдэг.

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.