TOP NEWS

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas mattis nisi felis, vel ullamcorper dolor. Integer iaculis nisi id nisl porta vestibulum.

Monday

Alicia Keys - If I Ain't Got You


Alicia Keys-Хэрвээ чи байхгүй бол /орчуулга/
"Чи хорвоо ертөнцийн хувьд хэн ч биш байж болно. Гэхдээ чи хэн нэгний хувьд бүхэл бүтэн хорвоо ертөнц нь ч юм билүү?" Энэ үгийг сонсож байсан биз дээ? Хайрлаж сурсан хүн амьдралд юу хамгийн чухал гэдгийг мэддэг. Дуучин Alicia Keys-ын "If I Aint Got You" дуу хайрын үнэ цэнийг танд дахин сануулах болно.
Хэрвээ чи байхгүй бол
Зарим хүмүүс баяжихын тулд амьдардаг
Зарим хүмүүс алдар хүндийн төлөө л амьд явдаг
Зарим хүмүүс эрх мэдлийн төлөө амьдралаа зориулдаг бол
Зарим хүмүүс зөвхөн зугаацахын төлөө л амьдардаг
Харин зарим хүмүүс юм бүхний үнэ цэнийг
Харагдах байдлаар л дүгнэх гэдэг
Тийм ээ, би ч урьд нь тэгдэг байсан
Тэгээд тийм амьдрал утгагүй
Бас өнгөцхөн гэдгийг мэдсэн
Зарим хүмүүс бүхнийг хүсдэг ч
Чи л биш бол би алийг нь ч хүсэхгүй,
Чи л байхгүй бол
Надад тэр бүгд хэрэггүй
Зарим хүмүүс алмаазан шигтгээтэй бэлзэг хүсдэг
Зарим нь зүгээр л бүхнийг, бүхнийг л авахыг хүсдэг
Гэхдээ надад чи л байхгүй бол
Бүх юм байгаад ч хэрэггүй
Залуу насыг нь үүрд хадгалах мөнхийн усыг
Зарим хүмүүс эрж хайсаар л байдаг
Зарим хүмүүст хайртай гэдгээ батлахын тулд
Заавал хэдэн арван баглаа цэцэг өгөх ёстой гэдэг
Мөнгөн тавган дээр ертөнцийг тавиад надад өгсөн ч
Тэр ертөнцийг хуваалцах,
Тэгээд намайг халамжлах хүн үгүй бол
Энэ ч надад хэрэггүй
Зарим хүмүүс бүхнийг хүсдэг ч
Чи л биш бол би алийг нь ч хүсэхгүй,
Чи л байхгүй бол
Надад тэр бүгд хэрэггүй
Зарим хүмүүс алмаазан шигтгээтэй бэлзэг хүсдэг
Зарим нь зүгээр л бүхнийг, бүхнийг л авахыг хүсдэг
Гэхдээ надад чи л байхгүй бол
Бүх юм байгаад ч хэрэггүй
Хэрвээ чи надтай хамт байхгүй бол хонгор минь
Хорвоо дэлхий тэр чигтээ утгагүй
Хэрвээ чи надтай хамт байхгүй бол хонгор минь...
If I Ain't Got You
Some people live for the fortune
Some people live just for the fame
Some people live for the power
Some people live just to play the game
Some people think that the physical things define what's within
And I have been there before, and that life's a bore
So full of the superficial
Some people want it all
But I don't want nothing at all
If it ain't you baby
If I ain't got you baby
Some people want diamond rings
Some just want everything
But everything means nothing
If I ain't got you
Some people search for a fountain
That promises forever young
Some people need three dozen roses
And that's the only way to prove you love them
Hand me the world on a silver platter
And what good would it be
With no one to share, with no one who truly cares for me
Some people want it all
But I don't want nothing at all
If it ain't you baby
If I ain't got you baby
Some people want diamond rings
Some just want everything
But everything means nothing
If I ain't got you
If I ain't got you
If I ain't got you with me baby
Nothing in this whole wide world don't mean a thing
If I ain't got you with me baby
Эх сурвалж: www.goolingoo.mn

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.