TOP NEWS

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas mattis nisi felis, vel ullamcorper dolor. Integer iaculis nisi id nisl porta vestibulum.

Wednesday

Тохиолдол гэж үгүй

Тохиолдол гэж үгүй
Зуны нэгэн өдөр Жош өөрийн эдлэн газартаа хэдэн галуу авах санаатай галууны аж ахуй руу явжээ.
Гэхдээ тэр өдөр явах цагийн хуваарийг нь сайн мэддэг усан онгоцноосоо яагаад ч юм бүү мэд хоцорчээ. Тэгээд энэ халуун өдөр дараагийн усан онгоцыг хүлээхийг хүсээгүй учир галуугаа маргааш авахаар шийдээд харихаар буцлаа. Машиндаа суугаад харьж явтал замд нь сүрэг галуу таарчээ. Галууг дагаад явбал эзэнтэй нь уулзаж магадгүй гэж бодон галуун сүргийг дагалаа. Галуун сүрэг шороон замаар тосгоны зүг явахад Жош ч бас аяархан тэднийг даган гэлдэрсээр тосгоныг зорив.

Гэтэл нөгөө шороон зам 2 салаалжээ. Хэсэг галуу баруун талын замаар явахад үлдсэн хэсэг нь чигээрээ явав. Жош хэсэг тээнэгэлзсэнээ баруун замаар явсан сүргийг дагав. Галуун сүрэг явсаар ой модон дотор орж хэсэгхэн төгөл доторх бяцхан модон байшингийн үүдэнд ирж гэнэ. Энэ үеэр бяцхан байшингийн хаалга нээгдэн нэг эмгэн гарч ирж галуун сүргээ оруулжээ.
Жош машинаасаа буугаад эмгэнтэй уулзаж хэсэг галуу худалдаж авах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Эмгэн дуугарч чадахгүй хэсэг харж байснаа нулимс дуслуулж эхлэв. Тэгээд, “Энэ хэдэн галууг заръя гэж хэчнээн их бодож байсан гээч! Өвгөн маань хүнд өвчтэй хэдэн сар хэвтэрт байгаа юм. Тэрэндээ эм авах мөнгө хэрэгтэй учир галуугаа зарахсан гэж хүссэн боловч надад энэ галуунуудыг аваад явах хүч тэнхээ ч алга, зараад өгөх хүн ч байсангүй. Тэгээд шөнөжингөө Бурхандаа уйлан залбирч хоносон юм. Хүү минь Бурхан чамайг явуулжээ!” гэв. Жош эмгэний галууг хангалттай үнээр аваад зогсохгүй маргааш нь нэг эмч авчран өвгөнийг нь үзүүлээд эмийг нь ч авч өгчээ.
Жич: Энэ бол бодит түүх бөгөөд их хотын хөл хөдөлгөөнөөс зугатан нэгэн түүхт газар бяцхан зочид буудал нээсэн найзад минь тохиолдсон явдал юм.
Эх сурвалж: http://oguulleg.zaluu.com

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.