TOP NEWS

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas mattis nisi felis, vel ullamcorper dolor. Integer iaculis nisi id nisl porta vestibulum.

Tuesday

Bruno Mars- It will rain


Бруно Марс-It will rain /орчуулга/
Тэнгэрт ганцхан нар байдаг. Тэр нь бүх хүн дээр яг ижилхэн тусдаг. Харин бидний зүрхэнд түүнээс хавьгүй олон нар бий. Тэр нарнуудыг “хайр” гэж нэрлэе. Хайр байхгүй болчихвол гадаа цэлмэг байсан ч, цээжин дотор салхилж, тэнгэр үүлгүй байлаа ч нүдэн дотроос бороо ордог. Яг энэ тухай өгүүлсэн дуучин Бруно Марсын “It will rain” дууны орчуулгыг Гоолингоо хүргэж байна.

Хайрт минь, чи намайг орхихоор шийдвэл
Хаалганы минь дэргэд мэдээ алдуулагч үлдээгээрэй
Бидэнд байсан, бас одоо байхгүй бүхний төлөө
Би өөрийгөө тэр чигт нь мансууруулах хэрэгтэй биз
Тэр үед
Газарт өвдөглөж суугаад хичнээн залбирсан ч
Ганцаардсан намайг аврах ямар ч шашин байхгүй
Тиймээс чамайгаа дэргэдээ байлгаж
Тэр хаалгаар гаргаад явуулчихгүйн тулд
Тэнэг би ямар их золиос гаргаж байгааг
Үргэлж санаж яваарай
Дахилт:
Чамайгаа алдвал
Надад нар гэж байхгүй
Чамайгаа алдвал
Цэлмэг өдөр гэж байхгүй
Чамайгаа алдвал
Нүд минь яг тэнгэр шиг бүрхэх болно
Тэгээд тэндээс өдөр бүр бороо орно...
Бороо орно
Амраг минь, ээжид чинь би хэзээ ч таалагдахгүй
Аав чинь хүртэл нүдийг минь эгцэлж харах дургүй
Аргагүй дээ,
Би ч бас тэдний оронд байсан бол
Асуудал үүсгэдэг над шиг урагшгүй амьтанд
Бяцхан охиноо өгч явуулахгүй л байсан
Гэхдээ тэдний ойлгож чадахгүй зүйл гэж бий
Гэрийнхний чинь бодлыг яаж өөрчлөхийг
Гэнэхэн чи минь харж байгаарай
Чинийхээ төлөө би хичээгээд л
Хичээгээд л байх болно
Хэлтэрч унасан зүрхнийхээ
Хэсэг бүрийг түүсэн цагт
Чи минь над дээр ирэх юм бол
Цус алдахаа ч би тоохгүй
Дахилт:
Чамайгаа алдвал
Надад нар гэж байхгүй
Чамайгаа алдвал
Цэлмэг өдөр гэж байхгүй
Чамайгаа алдвал
Нүд минь яг тэнгэр шиг бүрхэх болно
Тэгээд тэндээс өдөр бүр бороо орно...
Бороо орно
Баяртай гэж бүү хэлээч
Баяртай гэж бүү хэлээч
Хэлтэрч унасан зүрхнийхээ
Хэсэг бүрийг түүсэн цагт
Чи минь над дээр ирэх юм бол
Цус алдахаа ч би тоохгүй
Дахилт:
Bruno Mars- It will rain
If you ever leave me baby,
Leave some morphine at my door
‘Cause it would take a whole lot of medication
To realize what we used to have,
We don’t have it anymore.
There’s no religion that could save me
No matter how long my knees are on the floor
So keep in mind all the sacrifices I’m makin’
Will keep you by my side
Will keep you from walkin’ out the door.
[Chorus]
Cause there’ll be no sunlight
If I lose you, baby
There’ll be no clear skies
If I lose you, baby
Just like the clouds
My eyes will do the same, if you walk away
Everyday it will rain, rain, rain...
I’ll never be your mother’s favorite
Your daddy can’t even look me in the eye
Oooh if I was in their shoes, I’d be doing the same thing
Sayin there goes my little girl
Walkin’ with that troublesome guy
But they’re just afraid of something they can’t understand
Oooh well little darlin’ watch me change their minds
Yeah for you I’ll try I’ll try I’ll try I’ll try
I’ll pick up these broken pieces ’til I’m bleeding
If that’ll make you mine
[Chorus]
Cause there’ll be no sunlight
If I lose you, baby
There’ll be no clear skies
If I lose you, baby
Just like the clouds
My eyes will do the same if you walk away
Everyday it will rain, rain, rain...
[Bridge]
Don’t just say, goodbye
Don’t just say, goodbye
I’ll pick up these broken pieces ’til I’m bleeding
If that’ll make it right
[Chorus]
Эх сурвалж: www.goolingoo.mn

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.