Dean Martin-Let it snow
Их хот маань цасан өмсгөлөө нөмөрснөөс ч тэр үү, шинэ жилийн уур амьсгал бүсгүйчүүдэд маань аль хэдийнэ оржээ. Таны зүрхэн дэх гацуурын гэрлийг асаахаар Америкийн зул сар, шинэ жилийн шилдэг дуунуудын нэг “Let it snow”-ийг орчуулгатай нь, домогт дуучин Дийн Мартины дуулснаар хүргэж байна. Энэ дууг Фрэнк Синатра, Майкл Бюблэй, Кайли Миног зэрэг хэдэн арван дуучид өөр өөрсдийнхөөрөө амилуулсан аж.
Гадаах хүйтний илч жихүүцүүлмээр, гэвч
Галын илчний дэргэдээс төөнөх нь бүлээцүүлмээр
Чамтайгаа хамт хоргодох өөр газар байхгүйгээс хойш
Цас орж л байг дээ, цас орж л байг!
Галын илчний дэргэдээс төөнөх нь бүлээцүүлмээр
Чамтайгаа хамт хоргодох өөр газар байхгүйгээс хойш
Цас орж л байг дээ, цас орж л байг!
Зогсох шинжгүй будрах энэ их цасыг ээ...
Золоор би замаасаа попкорн худалдаж авсан юм
Замын гэрлүүд бүгд толгой бөхийн бүүдийх юм, гэвч
Цас орж л байг дээ, цас орж л байг!
Золоор би замаасаа попкорн худалдаж авсан юм
Замын гэрлүүд бүгд толгой бөхийн бүүдийх юм, гэвч
Цас орж л байг дээ, цас орж л байг!
Тавтай нойрсоорой гэж хэлээд чамайгаа үнсэхдээ
Танайхаас гараад шуурган дундуур алхахаас эмээж байлаа
Гэхдээ хэрэв чи намайг чанга гэгч нь тэврэх юм бол
Гэртээ харих замдаа би сэтгэлээрээ өөрийгөө дулаацуулчихна
Танайхаас гараад шуурган дундуур алхахаас эмээж байлаа
Гэхдээ хэрэв чи намайг чанга гэгч нь тэврэх юм бол
Гэртээ харих замдаа би сэтгэлээрээ өөрийгөө дулаацуулчихна
Ил гал аажуухнаар бөхөж байна
Ингэхэд, хонгор минь хоёул салж чадаагүй л байна
Чамайгаа надад хайртай гэдгийг мэдчихсэн юм чинь
Цас орж л байг дээ, цас орж л байг!
Ингэхэд, хонгор минь хоёул салж чадаагүй л байна
Чамайгаа надад хайртай гэдгийг мэдчихсэн юм чинь
Цас орж л байг дээ, цас орж л байг!
Oh the weather outside is frightful,
But the fire is so delightful,
And since we've no place to go,
Let It Snow! Let It Snow! Let It Snow!
It doesn't show signs of stopping,
And I've bought some corn for popping,
The lights are turned way down low,
Let It Snow! Let It Snow! Let It Snow!
And I've bought some corn for popping,
The lights are turned way down low,
Let It Snow! Let It Snow! Let It Snow!
When we finally kiss goodnight,
How I'll hate going out in the storm!
But if you'll really hold me tight,
All the way home I'll be warm.
How I'll hate going out in the storm!
But if you'll really hold me tight,
All the way home I'll be warm.
The fire is slowly dying,
And, my dear, we're still good-bying,
But as long as you love me so,
Let It Snow! Let It Snow! Let It Snow!
And, my dear, we're still good-bying,
But as long as you love me so,
Let It Snow! Let It Snow! Let It Snow!
Эх сурвалж: www.goolingoo.mn
0 сэтгэгдэл:
Битогийн гэрт тавтай морил.