TOP NEWS

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas mattis nisi felis, vel ullamcorper dolor. Integer iaculis nisi id nisl porta vestibulum.

Monday

One Direction- What Makes You Beautiful


One Direction-Чамайг үзэсгэлэнтэй болгодог тэр зүйл /орчуулга/



















Чамайг юу үзэсгэлэнтэй болгодгийг чи мэдэх үү? S галбир, том алаг нүд, зузаан уруул, урт хөлний тухай ярих гээгүй юм шүү. Зүгээр л салхины аясаар үсээ хаялан инээмсэглэх чинь, хайртай залуугийнхаа өөдөөс хараад ичингүйрэн дальдчиж, улаа бутрах чинь л чамайг юу юунаас илүү үзэсгэлэнтэй болгодог ч байж магадгүй.

One Direction хамтлагийнхан лав ийн батлан дуулж байна. Өглөө босоод л сонсоход сэтгэл сэргэмээр энэ зуны уур амьсгалтай хөөрхөн дуу сүүлийн үеийн хит чартуудын тэргүүн байруудыг булаасаар байгаа. Өнөөдөр эдгээр залуу хөвгүүд энэ дууг хараахан сонсож амжаагүй байгаа бүсгүйчүүдийн сонорыг ч бас булаах ч юм билүү?



One Direction-Чамайг үзэсгэлэнтэй болгодог тэр зүйл /орчуулга/
Чи минь юунаас ч юм болоод
Их л биеэ барьсан харагдана
Чигээрээ хаалгаар орж ирэхдээ
Эргэж харан, харан алхална
Чамд хөөрхөн царайгаа далдлах
Энгэсэг будаг огт хэрэггүй
Байгаагаараа л байх чинь хангалттай
Энд байгаа хүн бүр ямар хөөрхөн гэдгийг чинь харж байвч
Ганцхан чи л өөрийгөө харахгүй юм...
Дахилт:
Хонгор минь чи хэнээс ч илүү
Хорвоог минь гэрлээр гийгүүлдэг
Үсээ хойш хаялахыг чинь хараад
Үнэндээ би яахаа мэдэхээ больчихдог
Гэхдээ инээмсэглэхдээ үргэлж газар ширтдэг болохоор
Гоо сайхнаа чи минь өөрөө ч мэддэгүй бололтой
Миний нүдээр чи өөрийгөө хардаг ч болоосой
Тэгвэл чам руу ингэтлээ тэмүүлдгийн минь учрыг чи ойлгоно
Яг одоо чамайгаа хараад л зогсохдоо
Яагаад өөрийнхөө сайхныг мэдэрдэггүйг чинь гайхна, гэхдээ
Тэр чинь л чамайг илүү үзэсгэлэнтэй болгодог юм шүү...
Тиймээс, алив бүсгүй минь
Хөөрхөн гэдгээ
Хүлээн зөвшөөрөөч
Өөрийнхөө зөвийг батлахын тулд би
Өнөө, дуу хүртэл зохиолоо
Нүд рүү чинь эгцэлж хармагц
Харц чинь дальдичдаг
Харин яагаад ингэж их гэрэвшдгийг чинь
Би ойлгодоггүй
Энд байгаа хүн бүр ямар хөөрхөн гэдгийг чинь харж байвч
Ганцхан чи л өөрийгөө харахгүй юм...
Дахилт:
Хонгор минь чи хэнээс ч илүү
Хорвоог минь гэрлээр гийгүүлдэг
Үсээ хойш хаялахыг чинь хараад
Үнэндээ би яахаа мэдэхээ больчихдог
Гэхдээ инээмсэглэхдээ үргэлж газар ширтдэг болохоор
Гоо сайхнаа чи минь өөрөө ч мэддэгүй бололтой
Миний нүдээр чи өөрийгөө хардаг ч болоосой
Тэгвэл чам руу ингэтлээ тэмүүлдгийн минь учрыг чи ойлгоно
Яг одоо чамайгаа хараад л зогсохдоо
Яагаад өөрийнхөө сайхныг мэдэрдэггүйг чинь гайхна, гэхдээ
Тэр чинь л чамайг илүү үзэсгэлэнтэй болгодог юм шүү...
One Direction- What Makes You Beautiful
You're insecure
Don't know what for
You're turning heads when you walk through the door
Don't need make up
To cover up
Being the way that you are is enough
Everyone else in the room can see it
Everyone else but you
[Chorus]
Baby you light up my world like nobody else
The way that you flip your hair gets me overwhelmed
But when you smile at the ground it aint hard to tell
You don't know
Oh Oh
You don't know you're beautiful
If only you saw what I can see
You'll understand why I want you so desperately
Right now I'm looking at you and I can't believe
You don't know
Oh oh
You don't know you're beautiful
Oh oh
That what makes you beautiful
So c-come on
You got it wrong
To prove I'm right I put it in a song
I don't know why
You're being shy
And turn away when I look into your eyes
Everyone else in the room can see it
Everyone else but you
[Chorus]
Baby you light up my world like nobody else
The way that you flip your hair gets me overwhelmed
But when you smile at the ground it aint hard to tell
You don't know
Oh oh
You don't know you're beautiful
If only you saw what I can see
You'll understand why I want you so desperately
Right now I'm looking at you and I can't believe
You don't know
Oh oh
You don't know you're beautiful
Oh oh
That's what makes you beautiful
Эх сурвалж: www.goolingoo.mn

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.