Цаг хугацаа л зөвхөн...
Нэгэн арал дээр уйтгар гуниг, баяр баясгалан, атаа хорсол хайр гээд хүний зан чанарууд аж төрдөг байжээ.
Гэтэл нэгэн өдөр арал нь түймэрт автан тэд амь амиа бодон завь олцгоон арлаас зугатацгааж гэнэ. Харамсалтай нь хөөрхий хайр сэтгэлд завь олдсонгүй. Хайр сэтгэл усанд живэх шахан сэлж байхдаа уйтгар гунигтай таарч түүнээс завиндаа суулгахыг гуйсан боловч уйтгар гуниг би гунигтай байгаа болохоор ганцаараа баймаан байна гэжээ.
Харин баяр баясгалан чи миний баяр баясгалантай мөчийг үгүй хийчихнэ гээд авсангүй, атаа хорсол ч мөн адил хүмүүс байнга түүнд тэмүүлдэг гэдэгт нь атаархан түүнийг авахаас татгалзав. Харин нэгэн өвгөн түүнийг зорин ирж завиндаа суулган эрэгт хүргэж өгөв. Хайр түүнд талархаад хэн гэдгийг нь асуутал “Цаг хугацаа” гэж хариулжээ. Цаг хугацаа л зөвхөн Хайр сэтгэл ямар агуу гэдгийг мэддэг гэнэ.
Эх сурвалж: http://oguulleg.zaluu.com
0 сэтгэгдэл:
Битогийн гэрт тавтай морил.