TOP NEWS

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas mattis nisi felis, vel ullamcorper dolor. Integer iaculis nisi id nisl porta vestibulum.

Wednesday

Зүрхнийхээ үгийг сонс

Зүрхнийхээ үгийг сонс
Хэнд ч мөрөөдлийг тань хулгайлахыг буү зөвшөөр. Ямар ч үе байсан хамаагүй зүрхнийхээ үгийг чагна. 

Энэ өгүүллэгт эдлэн газруудаар явж уралдааны эмнэг сургадаг нэгэн залуу хүүгийн тухай өгүүлнэ. Хүүг дунд ангид байхад багш нь: "Том болоод юу хийх, ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаа талаар зохион бичлэг бичиж ир" гэж гэрийн даалгавар өгчээ. 
Хүү шөнөжингөө суун, нэгэн өдөр адууны аж ахуйтай болох тухай 7 хуудас дүүрэн юм бичжээ.
Мөрөөдлийнхөө бүр нарийн жижиг хэсгүүдийг ч бичсэн байлаа. Тэр ч бүү хэл 200 га талбайтай аж ахуйн байр, хашаа хороо, морьд давхих талбайг ч зурсан байлаа. 
Маргааш өглөө нь зүрхнийхээ үгтэй 7 хуудас зохион бичлэгээ багшдаа өглөө. Хоёр хоногийн дараа багш зохион бичлэгүүдийг тарааж өгөхөд түүний цаасан дээр томоос том "Тэг" бас "Хичээлийн дараа надтай уулз” гэж бичсэн байв. 
Хүү багшаасаа "Яагаад би тэг авч байгаа юм бэ" гэж асуулаа. "Чиний насанд ийм мөрөөдөл тохирохгүй, бодит байдалтай нийцэхгүй байна" гээд “Чамд мөнгө байхгүй, чи нүүдэлчин айлын хүү шүү дээ. Адууны аж ахуйтай болоход чамд маш их хөрөнгө мөнгө шаардлагатай. Эхлээд чи газар авна, дарaa нь сайн үүлдрийн адуу авах хэрэгтэй болно. Үүнийг хийнэ гэдэг чинь боломжгүй. Хэрэв биелэгдэх бодитой зорилго шинээр бичиж ирвэл, чиний дүнг өөрчилж болох юм" гэлээ. 
Хүү гэртээ ирээд баахан бодсоны эцэст аавдаа хэлэв. Тэгтэл аав нь “За хүү минь, үүнд чи өөрөө шийдвэр гарга, энэ бол чиний хувьд маш чухал сонголт" гэлээ. Хүү хэдэн өдөр бодсоны эцэст зохион бичлэгтээ ямар өөрчлөлт оруулалгүй багшдаа өгөнгөө "Та надад өгсөн дүнгээ битгий өөрчлөөрэй, би ч бас мөрөөдлөө өөрчлөхгүй..." гэв. 
Одоо тэр 200 га газартай, адууны аж ахуйтай бас 1000м2 талбайтай амьдарч байна. Олон жилийн өмнө бичсэн тэр зохион бичлэг нь орын хананд нь өлгөөстэй... 
Хэнд ч мөрөөдлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр. Ямар ч үе байсан хамаагүй зүрхнийхээ үгийг чагна!
Эх сурвалж: http://oguulleg.zaluu.com

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.