TOP NEWS

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas mattis nisi felis, vel ullamcorper dolor. Integer iaculis nisi id nisl porta vestibulum.

Wednesday

Жинхэнэ хөгжил

Сургамжит өгүүллэг : Жинхэнэ хөгжил
Бямба гарагийн нэг өглөө... Залуу хархүү эхнэрээсээ салаад нэг cap енгөрсөн байлаа. Тиймээс сэтгэл санаагаар сайнгүй гутранги байдаг байлаа. Тэрээр дэлгүүр орж идэж уух юм цуглуулахаар гарсан байсан юмсанж. Гэвч энэ Бямба гараг бүр хүнд өдер байв. Тушаал дэвшинэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байж байтал даргад бялдуучлагч зусарчийг дэвшүүлэв... Машинаа хурд хэтрүүлсэн гэж торгуул төлөв... Дараа нь буруу газар машинаа тавьж дахин торгуулав... Дэлгүүр лүү орохдоо нэг авгайтай мөргелдөж нөгөе авгайгаас элдвийн таагүй үгс сонсов...
Дэлгүүр дотор хураалттай баахан барааг унагаж нүүрээ улайлгав... Кассан дээр хүрээд ирсэн чинь маш урт дараалалтай байв... Энэ дарааллыг хүлээвэл өөрийн дэмждэг сагсан бөмбөгийн багийн тэмцээнийг үзэж чадахгүй хоцрох гээд байв... Бүтэн хагас цаг хүлээсний эцэст яг бичээчийн өмнө иртэл мөрен дээр нь хэн нэг нь зөөлөн цохив. Эргээд хартал нэг эмэгтэй маш эелдгээр "Уучлаарай! Зээ дүү минь машинд хүлээж байгаа юм л даа. Түүнд авсан мөхөөлдөс минь хайлчих гээд байна. Таны өмнө ороод бичүүлж болох уу?" гэв. Уг нь залуугийн хувьд нэг их сайн үйлс бүтээгээд баймааргүй едөр байсан ч энэ эелдэг эмэгтэйн гуйлтыг зөвшөерч урдуураа оруулжээ. 

Кассны бичээч эмэггэйн мөхөөлдсийг бичиж байтал кассны машинаас гэнэт хачин сонин дуу чимээ гарч эхлэв. Дараа нь дэлгүүрийн удирдлага камер барьсан телевизийнхэнтэй гарч ирэн эмэгтэйд баяр хүргэж эхлэв. Дэлгүүрийн дарга гартаа мөнгөний чек барьсан харагдана. Тэгээд микрофоныг гартаа аван "Танд баяр хүргэе! Та маш азтай хүн! Яг одоо та манай ХР.Хүнсний дэлгүүрүүдийн сүлжээний нэг сая дахь үйлчлүүлэгч боллоо. Та манай дэлгүүрийн сая дахь үйпчпүүлэгч бопсноор 1 сая доллар хожлоо! Та чекээ гардаж авна уу!" гэж баяр талархалтайгаар гардуулав. Эмэгтэй баярласандаа дуу алдаж мөхөөлдсөө газар унагажээ. Баярлан гарч явахдаа өөрийг нь урдуураа оруулсан залууг таг мартсан байв. Харин залуу жинхэнэ утгаараа шоконд оржээ. Бүсгүй өөрт нь баярлалаа ч гэж хэлсэнгүй. Энэ бүхэн дуусаж залуу кассан дээр ирэхэд бичээч "Уг нь энэ мөнгө таных байсан шүү дээ. Та тэр эмэгтэйг урдуураа оруулсан. Таны авах байсан мөнгийг авчихлаа." гэхэд залуу бараг уйлангаа алджээ. Гэртээ ирээд зурагтаар эмэгтэйг 1 сая доллар авч байгааг нь хараад бүр сэтгэлээр унажээ. Бүсгүй эхлээд еөртөө 200 доллараар нэг сайхан даашинз авчээ. Гэвч нэг л тавгүй байлаа. Энэ мөнгийг уг нь бол өөрөе авах ёсгүй байсныг мэдэж байлаа. Ингээд өмгөөлөгч рүүгээ залган байдлыг хэлсэнд өмгөлөгч нь залууг дэлгүүрт худалдаа хийсэн зээлийн картаар нь олж болохыг зөвлөжээ. Маргааш нь дэлгүүрээс залуугийн зээлийн картны дугаарыг аваад картанд нь мөнгийг нь хийжээ. Дараа нь залуу руу залган 200 зуун доллар дутуу өгснөө, эхний цалингаасаа нөхөж өгөхөө тайлбарлан хэлжээ. 
Бүсгүйг ингэж ярихад нь залуу бүсгүйн талаарх бодлоосоо ичжээ. Маргааш нь залуу бүсгүйн ажлыг олж ирэн сайхан сэтгэлд нь талархаад мөнгөнийхөө хагасыг егчээ. Энэ явдлаас хойш уулздаг болсон хоёр залуу нэлээд олон зүйлээр бие биетэйгээ ижилхэн болохыг ойлгоод гэрлэсэн гэнэлээ.
Эх сурвалж: http://oguulleg.zaluu.com

0 сэтгэгдэл:

Битогийн гэрт тавтай морил.